
ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Шинэ хэрэглэгч элсүүлэн урамшуулал аваарай
Компаниудад Smart Hub-ийг танилцуулж, таны санал болгосон харилцагчаас орсон орлогоос урамшуулал аваарай. Борлуулалт, бизнес хөгжүүлэлт, салбарын мэргэжилтнүүд болон олон хамтрагчтай байгууллагуудад зориулав.
Хэрхэн ажилладаг вэ
Өргөдөл илгээх
Доорх маягтыг бөглөнө үү. Бид 3 ажлын өдөрт хариу өгнө.
Танилцах
20 минутын видео уулзалт, бүтээгдэхүүний товч сургалт.
Урилгын холбоосоо авах
Түншийн хуудас танд өөрийн урилгын холбоос, код өгнө. Үүгээр таны урьсан хэрэглэгч бүртгүүлсэнээр таны урамшуулал тооцогдоно.
Урамшуулал авах
Түншийн хуудсанд таны урьсан харилцагчид, тэдний сонгосон багц болон таны авах урамшууллын дүн харагдана. Урамшууллыг сар бүр идэвхтэй харилцагчийн төлсөн дүнгээс хамаарч олгоно.
Шаардлага ба нөхцөл
Өргөдөл гаргахаасаа өмнө уншина уу.
Бид хэнийг хайж байна
Борлуулагчид
Бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтнүүд
Салбарын мэргэжилтнүүд
Олон хамтрагчтай байгууллагууд
Ерөнхий шаардлага
Таны борлуулалт эсвэл зөвлөх ажлыг харуулсан LinkedIn профайл эсвэл вэбсайт
Бизнесүүдэд борлуулалт хийж эсвэл зөвлөгөө өгч байсан туршлага
Танилцуулж болох дор хаяж нэг бодит компани
Эхлэхээс өмнө 20 минутын видео уулзалт, бүтээгдэхүүний товч сургалтад хамрагдах
Түншлэлийн нөхцөл
Харилцагч төлбөр төлөх бүрд урамшуулал тооцно. Төлбөр орж ирсний дараа, харилцагч төлж байгаа хугацаанд урамшуулалыг сар бүр олгоно.
Урамшуулалыг зөвхөн харилцагчийн бодитоор төлсөн төлбөрөөс тооцно — товшилт, бүртгэл, хандалтаас тооцохгүй.
Харилцагч таны урилгын холбоосоор нэгдэх эсвэл бүртгүүлэхдээ таны кодыг бичнэ. Ингэснээр түншийн хуудсанд тань автоматаар холбогдоно. Харилцагч бүр бүртгүүлэхдээ зөвхөн нэг түншийг сонгож, давхардуулахгүй.
Харилцагч OBORTECH-н Smart Hub платформд нэгдэж, төлбөрийг платформ дээр шууд төлнө. Түншүүд OBORTECH-н нэрээр мөнгө хураах, гэрээ байгуулах эрхгүй.
Аль аль талдаа урамшуулалаас гадна өөр ямар нэг төлбөрийн үүрэг хүлээхгүй.
Шударга борлуулалт: спам хийхгүй, манай вэбсайт дээр нийтэлсэн үнээс давсан үнэ амлахгүй.
Демо эрх, хамтарсан брэндийн материал, түншүүдийн жагсаалтад нэрээ оруулах зэрэг нэмэлт дэмжлэг авахын тулд таны түншийн хуудсанд Essential буюу түүнээс дээш багцтай дор хаяж 2 төлбөртэй харилцагч байх шаардлагатай (Base багцтай харилцагчийг тооцохгүй).
Эдгээр нөхцөлийг зөрчвөл түншлэл цуцлагдана.
Түнш болох өргөдөл
3 минут л болно. Тодорхой бичих тусам бид хурдан хариулна.
Овог нэр
И-мэйл
Улс, хот
LinkedIn эсвэл вэбсайт
Бидэнтэй хэрхэн ажиллах вэ?
Сонгоно уу…
Танилцуулагч түнш — компаниудыг танилцуулна
Зөвлөх эсвэл аудитор — өөрийн харилцагчдаа авчирна
Таны ажилладаг салбарууд
Салбараа сонгоно уу
B2B борлуулалт эсвэл зөвлөхөөр ажилласан жил
2-оос бага
10-аас дээш
Ойрын 3 сард танилцуулж чадах компанийн тоо
Танилцуулж болох нэг компани
Би шаардлага болон түншлэлийн нөхцөлийг уншиж, зөвшөөрч байна.
Түнш болох өргөдлийг минь хянан үзэж, надтай холбогдох зорилгоор энэ маягтад оруулсан мэдээллийг минь ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК боловсруулж, Нууцлалын бодлогод заасан гадаад улсын үйлчилгээ үзүүлэгчдэд дамжуулахыг зөвшөөрч байна.
English · Монгол
Вэбсайтын бүх боломжийг ашиглахын тулд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.