
Нууцлалын бодлого
1. Ерөнхий мэдээлэл
Энэхүү Нууцлалын бодлого нь OBORTECH Смарт Хаб платформын хэрэглэгч, Вэбсайтын зочин, түүнчлэн OBORTECH-тэй холбоо барьсан, түнш болох өргөдөл гаргасан, эсхүл Смарт Хаб буюу OBORTECH аппад бүртгүүлсэн хүний хувийн мэдээллийг боловсруулах журмыг тогтооно.
Энэхүү Нууцлалын бодлого нь OBORTECH-тэй байгуулсан Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Гишүүн болон түүний Хэрэглэгчид хамаарна. Монгол Улсаас гадна үүсгэн байгуулагдсан Гишүүн гэрээгээ OBORTECH POLAND-тай байгуулах бөгөөд тухайн Гишүүн болон түүний Хэрэглэгчид уг компанийн Нууцлалын бодлого үйлчилнэ.
Энэхүү Нууцлалын бодлого нь Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасны дагуу зөвшөөрөл авахаас өмнө танилцуулах мэдээллийг агуулна: үндэслэл, зорилго (4 дүгээр хэсэг), мэдээлэл хариуцагч (3 дугаар хэсэг), мэдээллийн жагсаалт (5 дугаар хэсэг), хугацаа (6 дугаар хэсэг), мэдээллийг нийтэд ил болгох, бусдад дамжуулах эсэх (7, 8 дугаар хэсэг), зөвшөөрлөө цуцлах хэлбэр (10 дугаар хэсэг).
Энэхүү Нууцлалын бодлого нь Хувийн мэдээллийн хуульд заасны дагуу өгөх мэдээлэл болно. Энэ нь гэрээ биш бөгөөд Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн бүрэлдэхүүн хэсэг болохгүй; Хувийн мэдээллийн хууль болон заавал дагаж мөрдөх бусад хууль тогтоомжид зааснаас гадна аливаа эрх олгохгүй, үүрэг үүсгэхгүй. OBORTECH болон Гишүүний хоорондын харилцааг Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
Смарт Хаб болон Вэбсайт нь аж ахуйн нэгж, бусад байгууллагад зориулагдсан. Эдгээр нь 18 нас хүрээгүй хүнд чиглээгүй бөгөөд OBORTECH тэдний хувийн мэдээллийг мэдсээр байж цуглуулдаггүй. Тухайн аппын нөхцөлд заасны дагуу OBORTECH апп нь Гишүүнд 18 нас хүрээгүй ажилтнаа хууль ёсны төлөөлөгчийнх нь бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр (Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.5) нэмэх боломж олгож болно; тэдний мэдээллийг тухайн аппад хадгалж, Гишүүний нэрийн өмнөөс боловсруулна (13 дугаар хэсэг).
2. Нэр томьёоны тодорхойлолт
Энэхүү Нууцлалын бодлогод хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно:
- Администратор – OBORTECH-ийг хэлнэ;
- Гишүүн – OBORTECH-тэй лицензийн гэрээ (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөл; уг нөхцөлд мөн “Гишүүн” гэж нэрлэсэн) байгуулж, Смарт Хабыг ашиглах лиценз авсан тал;
- Мэдээллийн эзэн – нөхцөл байдлаас хамааран Гишүүн, Хэрэглэгч, Вэбсайтын зочин, эсхүл OBORTECH хувийн мэдээллийг нь боловсруулж буй бусад хүн;
- Хувийн мэдээллийн хууль – 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;
- OBORTECH – ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК (OBORTECH MONGOLIA LLC);
- OBORTECH апп – OBORTECH-ийн баг хөгжүүлсэн, Смарт Хабтай холбогдон ажилладаг, өөрийн гэсэн үйлчилгээний нөхцөл, нууцлалын мэдэгдэлтэй бэлэн аппликейшн, тухайлбал Гал тогооны апп;
- OBORTECH POLAND – Смарт Хабыг өмчилж, хөгжүүлж, байршуулдаг бөгөөд Вэбсайтыг ажиллуулдаг OBORTECH POLAND sp. z o.o., Польш Улс, Краков хот;
- Платформ – Смарт Хаб;
- Нууцлалын бодлого – энэхүү баримт бичиг;
- Холбогдох хууль – тухайн эрх зүйн үйл явдал, эрх зүйн үйлдэлд хэрэглэгдэх хууль тогтоомж;
- Смарт Хаб – лицензийн гэрээний нөхцөлийн дагуу олгосон лицензийн хүрээнд Гишүүнд ашиглуулж буй, үйл явцыг хянан мөрдөж, түүний алхам бүрийг баталгаажуулах (үүнд блокчейн сүлжээнд баталгаажуулах хамаарна) зориулалттай платформ;
- Хэрэглэгч – Гишүүнтэй байгуулсан лицензийн гэрээний нөхцөлийн дагуу Смарт Хабд бүртгэлтэй хаягтай хүн; Хэрэглэгч нь, тухайлбал, Гишүүний байгууллагад харьяалагдах бөгөөд бүртгэлтэй хаяг нээж Смарт Хабыг ашиглах эрхийг Гишүүнээс авсан хүн байж болно; Хэрэглэгч нь өөрөө Гишүүн бол түүнд Гишүүний мэдээллийг боловсруулах тухай заалт үйлчилнэ;
- Вэбсайт – https://www.obortech.io болон https://start.obortech.io хаягт байрлах OBORTECH-ийн вэбсайтууд, түүнчлэн OBORTECH аппын нийтэд нээлттэй хуудсууд, тухайлбал https://kitchen.obortech.io
3. Мэдээлэл хариуцагч
Платформ болон Вэбсайтыг ашиглан боловсруулж буй хувийн мэдээллийн мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тэнгэр дээд сургуулийн байр хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаар 9011765142, регистрийн дугаар 6371159 бүхий ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК (OBORTECH MONGOLIA LLC) болно.
Мэдээлэл хариуцагчтай info@obortech.io цахим шуудангийн хаягаар, эсхүл OBORTECH-ийн дээр дурдсан хаягаар холбогдож болно.
OBORTECH POLAND нь Смарт Хабыг өмчилж, байршуулдаг бөгөөд Вэбсайтыг ажиллуулдаг. Тус компани хувийн мэдээллийг OBORTECH-ийн өмнөөс, Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд нийцсэн бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр боловсруулна.
4. Хувийн мэдээллийг боловсруулах зорилго, аргын тодорхойлолт
OBORTECH нь хувийн мэдээллийг Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1-д заасан үндэслэлээр, үүнд мэдээллийн эзний зөвшөөрлөөр (6.1.1), хуульд заасан үндэслэлээр (6.1.2), гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор (6.1.4) цуглуулж, боловсруулж, ашиглана. Зөвшөөрлийг энэхүү Нууцлалын бодлогод заасан мэдээллийг танилцуулсны дараа, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс тусдаа сонголтын нүдийг тэмдэглэх замаар цахим хэлбэрээр өгнө. Хариу өгөөгүй, эсхүл ямар нэгэн үйлдэл хийгээгүй байх нь зөвшөөрөл болохгүй. OBORTECH зөвшөөрөл бүрийн бүртгэлийг (танилцуулсан хувилбар, огноо, цаг, бүртгэлтэй хаяг) хадгална.
OBORTECH нь Гишүүний хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна:
| № | Зорилго | Эрх зүйн үндэслэл |
|---|
| 1 | Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 2 | Платформыг хэрхэн ашиглахыг танилцуулах | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 3 | Платформын ашиглалтын төлбөр тооцоог хийх, үүнд төлбөр тооцооны баримтыг хадгалах, хууль тогтоомж, ялангуяа татварын хууль тогтоомжоос үүдэлтэй холбогдох бусад үүргийг биелүүлэх хамаарна | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.2, 6.1.4 дэх заалт – хуульд заасан үндэслэл (татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж), Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 4 | Вэбсайт дахь холбоо барих маягтаар холбогдох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 5 | Платформын ашиглалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх, үүнд шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах хамаарна | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.4 дэх заалт – гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах |
| 6 | Вэбсайт, эсхүл Платформын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар захидал харилцаа явуулах | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 7 | OBORTECH-ийн харьяалагддаг компанийн группийн дотоод захиргааны зорилгыг хэрэгжүүлэх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 8 | OBORTECH-ийн үзүүлж буй үйлчилгээний талаарх маркетингийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар илгээх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – тусад нь өгөх зөвшөөрөл; уг зөвшөөрлийг өгөх эсэх нь сайн дурын хэрэг бөгөөд хэдийд ч цуцалж болно |
| 9 | Платформыг сайжруулах зорилгоор дүн шинжилгээ, судалгаа хийх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл; статистикийн мэдээллийг зөвхөн хүнийг тодорхойлох боломжгүй болгосны дараа бэлтгэнэ (7.1.3) |
Хэрэглэгч нь OBORTECH-тэй байгуулсан лицензийн гэрээний тал биш боловч OBORTECH түүний хувийн мэдээллийг боловсруулна. Учир нь байгуулсан гэрээний дагуу Гишүүн Платформыг ашиглах боломжийг хангахад тэдгээр мэдээллийг боловсруулах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч бүр анх нэвтрэх үедээ зөвшөөрлөө биечлэн өгнө (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 2.7).
Лицензийн гэрээнд Платформд шинэ Хэрэглэгч нэмэх боломжийг тусгасан тул Платформыг ашиглахад шаардлагатай Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн тухайн Хэрэглэгчээс төдийгүй бусад Хэрэглэгч, эсхүл Гишүүнээс авч болно.
OBORTECH нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна:
| № | Зорилго | Эрх зүйн үндэслэл |
|---|
| 1 | Хэрэглэгчийн төлөөлж буй Гишүүнд Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх, үүнд бүртгэлтэй хаяг нээх, удирдах хамаарна | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 2 | Платформыг хэрхэн ашиглахыг танилцуулах | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 3 | Вэбсайт дахь холбоо барих маягтаар холбогдох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 4 | Платформын ашиглалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх, үүнд шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах хамаарна | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 5 | Вэбсайт, эсхүл Платформын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хэрэглэгчээр дамжуулан захидал харилцаа явуулах | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 6 | OBORTECH-ийн үзүүлж буй үйлчилгээний талаарх маркетингийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар илгээх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – тусад нь өгөх зөвшөөрөл; уг зөвшөөрлийг өгөх эсэх нь сайн дурын хэрэг бөгөөд хэдийд ч цуцалж болно |
| 7 | Платформыг сайжруулах зорилгоор дүн шинжилгээ, судалгаа хийх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл; статистикийн мэдээллийг зөвхөн хүнийг тодорхойлох боломжгүй болгосны дараа бэлтгэнэ (7.1.3) |
OBORTECH нь Вэбсайтын зочин, түүнчлэн OBORTECH-тэй холбоо барьсан, эсхүл түнш болох өргөдөл гаргасан хүний хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна:
| № | Зорилго | Эрх зүйн үндэслэл |
|---|
| 1 | Вэбсайтыг үзүүлэх, түүний аюулгүй байдлыг хангах | Техникийн мэдээллийг зөвхөн зочны хүссэн хуудсыг хүргэх, Вэбсайтын аюулгүй байдлыг хангахад ашиглана; OBORTECH уг мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй |
| 2 | Вэбсайтыг сайжруулах зорилгоор Вэбсайтын нийтэд нээлттэй хуудсын зочлолтыг зочныг тодорхойлохгүйгээр тоолох (12 дугаар хэсэг) | Хувийн мэдээлэл цуглуулахгүй, хадгалахгүй (12 дугаар хэсэг); Хувийн мэдээллийн хуулийн 7.1.3-т заасан статистикийн мэдээлэл |
| 3 | Вэбсайт дахь холбоо барих маягтаар холбогдох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – маягт дахь зөвшөөрлийн нүдийг тэмдэглэх замаар өгсөн мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 4 | Вэбсайт дахь түнш болох өргөдлийн маягтаар илгээсэн OBORTECH-ийн түнш болох өргөдлийг хянан үзэх, энэ талаар өргөдөл гаргагчтай холбогдох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – маягт дахь зөвшөөрлийн нүдийг тэмдэглэх замаар өгсөн өргөдөл гаргагчийн зөвшөөрөл, гэрээ байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа |
OBORTECH нь энэхүү Нууцлалын бодлогод заасан хувийн мэдээллийг хуульд заасан, эсхүл эрх бүхий байгууллага хуулийн дагуу шаардсан тохиолдолд (Хувийн мэдээллийн хуулийн 6.1.2), түүнчлэн дээрх хүснэгтэд заасан үндэслэлээр Платформ болон Вэбсайтын аюулгүй байдлыг хангах, зүй бус ашиглалтаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах зорилгоор мөн боловсруулж болно. Бүртгэлтэй хаягийг ажиллуулахад шаардлагатай зурвас, тухайлбал нэвтрэх код, Смарт Хабд тохируулсан мэдэгдэл, аюулгүй байдал, төлбөр тооцоо, нөхцөлийн өөрчлөлтийн талаарх мэдэгдэл нь үйлчилгээний хэсэг бөгөөд маркетингийн зурвас биш.
5. Цуглуулах мэдээллийн хүрээ
Платформ болон Вэбсайтыг ашиглах хүрээнд бид дараах хувийн мэдээллийг цуглуулна:
- Таних мэдээлэл:
- Нэвтрэх нэр, Смарт Хабд олгосон хэрэглэгчийн код
- Цахим танигч
- Гэрээ, захиалгын хуудас, эсхүл нэхэмжлэхэд заасан Гишүүний төлөөлөгч, холбоо барих хүний нэр, албан тушаал, холбоо барих мэдээлэл
- Холбоо барих мэдээлэл:
- Цахим шуудангийн хаяг
- Утасны дугаар
- Платформын ашиглалттай холбоотой мэдээлэл:
- Хэрэглэгчийн Платформ дахь үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- Техникийн мэдээлэл:
- Хэрэглэгчийн төхөөрөмжийн талаарх мэдээлэл
- IP хаяг
- Бусад мэдээлэл:
- Хэрэглэгч, эсхүл Гишүүн болон OBORTECH-ийн хоорондын захидал харилцааны агуулга
- Вэбсайт дахь маягтын мэдээлэл:
- Холбоо барих маягт: нэр, компани, цахим шуудангийн хаяг, сонгосон салбар, зурвасын агуулга
- Түнш болох өргөдлийн маягт: овог нэр, цахим шуудангийн хаяг, улс, хот, LinkedIn хуудас эсхүл вэбсайтын хаяг, сонгосон түншлэлийн төрөл, салбар, ажилласан жил, өргөдөл гаргагчийн танилцуулах боломжтой компанийн тоо, тэдгээрийн нэгний тодорхойлолт
- Бүртгүүлэх үеийн мэдээлэл:
- Цахим шуудангийн хаяг, түүнийг баталгаажуулахаар илгээсэн нэг удаагийн код
- Байгууллагын нэр, улс, сонгосон нэвтрэх нэр
- Хүлээн зөвшөөрсөн нөхцөлийн хувилбар, хүлээн зөвшөөрсөн огноо
- Сонгосон апп, багц, түүнчлэн түншийн код ашигласан бол уг код
- Зөвшөөрлийн бүртгэл:
- Танилцуулсан мэдээллийн хувилбар, огноо, цаг, зөвшөөрөл өгсөн бүртгэлтэй хаяг
Гишүүний хувьд бид OBORTECH-тэй үүссэн харилцаан дахь эрх зүйн үүрэгтэй холбоотой мэдээлэл (тухайлбал өрийн хэмжээ, үнийн нөхцөл, нэмэлт заалт зэрэг) болон аливаа шүүхийн ажиллагааны мэдээллийг нэмж боловсруулна.
Вэбсайтын хуудсыг нээх үед хостингийн үйлчилгээ үзүүлэгч нь хуудсыг хүргэх, Вэбсайтын аюулгүй байдлыг хангах зорилгоор зочны IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн талаарх мэдээллийг боловсруулна. Зочлолтыг 12 дугаар хэсэгт заасны дагуу хувийн мэдээлэл хадгалахгүйгээр тоолно.
OBORTECH нь Хувийн мэдээллийн хуулийн 4.1.12-т заасан хүний эмзэг мэдээллийг шаардахгүй бөгөөд ийм мэдээллийг Смарт Хабд оруулахгүй. Нэвтрэх нэрэнд хүний бүтэн нэр, регистрийн дугаар, утасны дугаар, хаяг агуулагдаж болохгүй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 4.1).
OBORTECH зөвхөн дээр жагсаасан мэдээллийг шаардана. Маягт, зурвас, чөлөөт бичвэрийн талбарт бусад хувийн мэдээлэл, эсхүл өөр хүний хувийн мэдээллийг OBORTECH-д өгсөн хүн үүнийг өөрийн хариуцлагаар хийх бөгөөд ингэх эрхтэй гэдгээ баталгаажуулна. Заавал бөглөх гэж тэмдэглэсэн мэдээллийг өгөх нь маягт илгээх, бүртгэлтэй хаяг нээхэд шаардлагатай; уг мэдээлэлгүйгээр OBORTECH хариу өгөх, үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
6. Мэдээлэл хадгалах хугацаа
OBORTECH тодорхой хувийн мэдээллийг хэдий хугацаанд хадгалах нь уг мэдээллийг ямар зорилгоор авснаас хамаарна.
Заримдаа нэг ижил хүрээний хувийн мэдээллийг хэд хэдэн зорилгоор боловсруулдаг тул тэдгээрийн аль нэг зорилгоор боловсруулах нь дууссан нь уг мэдээллийг нэн даруй устгана гэсэн үг биш бөгөөд үлдсэн зорилгоор үргэлжлүүлэн боловсруулж болно.
Доор заасан хугацаа нь ердийн дээд хугацаа болно. Хуульд заасан, эсхүл шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалахад мэдээлэл шаардлагатай тохиолдолд OBORTECH мэдээллийг илүү урт хугацаанд хадгалж болох бөгөөд нөөц хуулбар дахь мэдээлэл тухайн хуулбарыг дарж бичих үед устана. Нэгтгэсэн статистик зэрэг хүнийг тодорхойлох боломжгүй болсон мэдээлэл нь хувийн мэдээлэл биш бөгөөд OBORTECH түүнийг хугацааны хязгаарлалтгүйгээр хадгалж, ашиглаж болно.
Боловсруулах зорилго тус бүрээр мэдээлэл хадгалах үндсэн хугацааг доор харуулав:
| № | Зорилго | Мэдээллийн төрөл | Хадгалах хугацаа |
|---|
| 1 | Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх | Таних мэдээлэл, Холбоо барих мэдээлэл, Платформын ашиглалттай холбоотой мэдээлэл, Техникийн мэдээлэл, Бусад мэдээлэл | Платформыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
| 2 | Платформыг хэрхэн ашиглахыг танилцуулах | Таних мэдээлэл, Холбоо барих мэдээлэл | Мэдээллийг авсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл, эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл |
| 3 | Платформын ашиглалтын төлбөр тооцоог хийх | Таних мэдээлэл, Холбоо барих мэдээлэл, Бусад мэдээлэл | Платформыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан татварын үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
| 4 | Вэбсайт дахь холбоо барих маягтаар холбогдох | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл | Зөвшөөрлөө цуцлах, эсхүл боловсруулах зорилго дуусгавар болох хүртэл, аль түрүүлж тохиосноор |
| 5 | Платформын ашиглалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх, үүнд шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах хамаарна | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл Платформын ашиглалттай холбоотой мэдээлэл Техникийн мэдээлэл Бусад мэдээлэл | Платформыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
| 6 | Вэбсайт, эсхүл Платформын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар захидал харилцаа явуулах | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл Бусад мэдээлэл | Мэдээллийг авсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл, эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл |
| 7 | OBORTECH-ийн харьяалагддаг компанийн группийн дотоод захиргааны зорилгыг хэрэгжүүлэх | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл Платформын ашиглалттай холбоотой мэдээлэл Техникийн мэдээлэл Бусад мэдээлэл | Мэдээллийг цуглуулсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл (ойролцоогоор 5 жил), эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл. |
| 8 | OBORTECH-ийн үзүүлж буй үйлчилгээний талаарх маркетингийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар илгээх | Холбоо барих мэдээлэл | Мэдээллийг авсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл, эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл |
| 9 | Платформыг сайжруулах зорилгоор дүн шинжилгээ, судалгаа хийх | Платформын ашиглалттай холбоотой мэдээлэл Техникийн мэдээлэл | Мэдээллийг авсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл, эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл |
| 10 | Вэбсайтыг үзүүлэх, түүний аюулгүй байдлыг хангах | Техникийн мэдээлэл | Хуудсыг хүргэхэд шаардагдах хугацаанд; хостингийн үйлчилгээ үзүүлэгчийн техникийн бүртгэлд тухайн үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон хугацаанд, ердийн тохиолдолд 30 хоногоос илүүгүй хугацаанд |
| 11 | Вэбсайтын нийтэд нээлттэй хуудсын зочлолтыг тоолох | Хувийн мэдээлэл хадгалахгүй (12 дугаар хэсэг) | Хүнийг тодорхойлох боломжгүй статистикт хадгалах хугацаа хамаарахгүй |
| 12 | OBORTECH-ийн түнш болох өргөдлийг хянан үзэх | Түнш болох өргөдлийн маягтын мэдээлэл | Өргөдлийг шийдвэрлэх хүртэл; түншлэлийн гэрээ байгуулсан бол гэрээний хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл; гэрээ байгуулаагүй бол ердийн тохиолдолд шийдвэр гарснаас хойш 12 сар, харин шаардлагаас хамгаалахад мэдээлэл илүү урт хугацаанд шаардлагатай бол уг хугацаанд |
7. Мэдээллийг бусдад дамжуулах
Хувийн мэдээллийг дараах этгээдэд дамжуулж болно:
- Мэдээлэл боловсруулах тодорхой зорилгод хүрэхэд шаардлагатай хэмжээнд OBORTECH-тэй хамтран ажилладаг этгээд
- Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллага
- OBORTECH-ийн эрхийг хамгаалах, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай тохиолдолд шүүх, хууль зүйн болон татварын зөвлөх, аудитор, даатгагч
- Нэгдэх, худалдах, өөрчлөн байгуулах замаар OBORTECH-ийн үйл ажиллагаа, эсхүл хөрөнгийг шилжүүлэн авсан эрх залгамжлагч буюу худалдан авагч; тэрээр энэхүү Нууцлалын бодлогын хүрээнд OBORTECH-ийн оронд орно
Хувийн мэдээллийг OBORTECH-тэй хамаарал бүхий (хувь хүнээр, эсхүл хөрөнгөөр холбогдсон) дараах этгээдэд мөн дамжуулж болно:
- OBORTECH POLAND sp. z o.o. – Польш Улс, Краков хот – Смарт Хабыг өмчилж, хөгжүүлж, байршуулдаг бөгөөд Вэбсайтыг ажиллуулдаг; хувийн мэдээллийг OBORTECH-ийн өмнөөс, Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд нийцсэн бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр боловсруулна (8 дугаар хэсэг)
Түүнчлэн хостинг, мэдээлэл хадгалалт, харилцаа холбооны зорилгоор бид дараах этгээдийн үйлчилгээг ашигладаг:
- Google Cloud EMEA Limited, Velasco, Clanwilliam Place, Dublin 2, Ирланд Улс, НӨАТ-ын дугаар: IE3668997OH – Платформын ашиглалттай холбоотой ердийн мэдээллийг хадгалах; мэдээлэл Европын эдийн засгийн бүсэд байршина
- Hedera Hashgraph, LLC – блокчейн ашиглан хадгалах мэдээлэл; энэ нь бүртгэлийг өөрчлөх, устгах боломжгүй нийтийн сүлжээ тул түүнд хувийн мэдээлэл бүртгэж болохгүй
- Vercel Inc., Америкийн Нэгдсэн Улс – Вэбсайт болон OBORTECH аппыг байршуулах, хүргэх; IP хаяг зэрэг техникийн мэдээллийг боловсруулна
- Supabase, Inc., Америкийн Нэгдсэн Улс – Вэбсайт болон OBORTECH аппын өгөгдлийн сан, нэвтрэлт, файл хадгалалт; Европын Холбоонд байршина
- Plus Five Five, Inc. (Resend), Америкийн Нэгдсэн Улс – Вэбсайт дахь маягтаас ирсэн зурвасыг OBORTECH-ийн цахим шуудангийн хаяг руу илгээх
- Microsoft 365 (Microsoft), GoDaddy-ээр дамжуулан авдаг – OBORTECH-ийн цахим шуудангийн хайрцаг, түүнчлэн Смарт Хабын цахим шуудангийн мэдэгдэл илгээх
Иймд эдгээр этгээд мэдээллийг өөрсдийн вэбсайтад байршуулсан нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
Энэ нь Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 2.6-д дурдсан хостинг болон мэдэгдлийн үйлчилгээ үзүүлэгчдийн энэхүү Нууцлалын бодлогын өдрийн байдлаарх жагсаалт болно. OBORTECH үйлчилгээ үзүүлэгчийг солих, нэмэх эрхтэй; ийм өөрчлөлтөд зөвшөөрөл авахыг хуульд заасан тохиолдолд OBORTECH урьдчилан зөвшөөрөл авна. OBORTECH аппад ашиглаж буй мэдээлэл боловсруулагчдыг тухайн аппын нөхцөлд мөн заана.
OBORTECH хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй. Нийтэд нээлттэй мөрдөлтийн хуудсанд (QR хуудас) харуулах зүйлийг Гишүүн сонгох бөгөөд түүнийг Гишүүн хариуцна; уг хуудсанд хувийн мэдээлэл агуулагдаж болохгүй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 4.5).
Вэбсайт болон Смарт Хабд нийгмийн сүлжээ, токены бирж, түрийвчний үйлчилгээ үзүүлэгч зэрэг бусад этгээдийн вэбсайт, үйлчилгээний холбоос байдаг. Тэдгээр этгээд хувийн мэдээллийг хэрхэн ашиглахаа бие даан шийдвэрлэх бөгөөд OBORTECH тэдгээр этгээд болон тэдний нууцлалын бодлогыг хариуцахгүй.
8. Мэдээллийг гадаад улсад дамжуулах
Хувийн мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад зөвхөн Хувийн мэдээллийн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу, өөрөөр хэлбэл хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд дамжуулна.
Зөвшөөрлийг дамжуулалтын талаарх мэдээллийг танилцуулсны дараа, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс тусдаа сонголтын нүдийг тэмдэглэх замаар цахим хэлбэрээр өгнө. 5 дугаар хэсэгт заасан мэдээлэлгүйгээр бүртгэлтэй хаягийг ажиллуулах боломжгүй тул энэ зөвшөөрлийг өгөөгүй, эсхүл цуцалсан хүн бүртгэлтэй хаягтай байх боломжгүй.
Энэхүү Нууцлалын бодлогын өдрийн байдлаар хувийн мэдээллийг дараах тохиолдолд гадаад улсад дамжуулж, эсхүл гадаад улсад хадгалж байна:
- Польш Улс болон Европын Холбоо – Смарт Хабын бүртгэлтэй хаягийн мэдээллийг Смарт Хабыг байршуулдаг OBORTECH POLAND-д дамжуулах бөгөөд уг мэдээлэл Европын Холбоонд хадгалагдана; OBORTECH-ийн ажилтнууд түүнд Монгол Улсаас хандана
- Европын Холбоо болон Америкийн Нэгдсэн Улс – Вэбсайт болон OBORTECH аппын мэдээлэл Америкийн Нэгдсэн Улсад үүсгэн байгуулагдсан Vercel Inc., Supabase, Inc.-ийн системд, Европын Холбоонд хадгалагдана; маягтаас ирсэн зурвас болон цахим шууданг боловсруулдаг Plus Five Five, Inc. (Resend), Microsoft, GoDaddy нь Америкийн Нэгдсэн Улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд тэдгээрийг тэнд боловсруулж болно
Эдгээр дамжуулалтын талаарх мэдээллийг OBORTECH-ээс info@obortech.io хаягаар хүсэж болно.
9. Профайлинг
OBORTECH нь зөвхөн автоматжуулсан боловсруулалтад үндэслэсэн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх шийдвэр гаргадаггүй. OBOT токены талаарх мэдээллийн заалтад тодорхойлсон оноожуулалт нь зөвхөн холбогдох функцийг ашиглаж буй Гишүүнд хамаарна.
10. Мэдээллийн эзний эрх
Хувийн мэдээллийн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийн эзэн дараах эрхтэй:
- мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр өгөх, өгөхөөс татгалзах;
- өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
- Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасан мэдээллийг мэдэх;
- өөрт хамааралтай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх;
- алдаатай мэдээллийг залруулах талаар OBORTECH-д мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
- хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар OBORTECH-д мэдэгдэж устгуулах;
- мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг хориглосон, устгахаар заасан бол хэрэгжүүлэхийг шаардах;
- өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг OBORTECH-ээс цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах;
- уг хуулбарыг өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах;
- мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа OBORTECH-д бичгээр мэдэгдэх;
- мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах.
Зөвшөөрлийг info@obortech.io хаягаар бичгээр мэдэгдэх, эсхүл бүртгэлтэй хаягаа хаах замаар хэдийд ч цуцалж болно. Зөвшөөрлөө цуцалсан нь түүнээс өмнө хийсэн боловсруулалтад нөлөөлөхгүй бөгөөд 5 дугаар хэсэгт заасан мэдээлэлгүйгээр бүртгэлтэй хаягийг ажиллуулах боломжгүй. Маркетингийн зурвас хүлээн авах зөвшөөрлийг тухайн зурваст холбоос байгаа бол уг холбоосоор дамжуулан мөн цуцалж болно.
Эрх нь зөрчигдсөн гэж үзсэн мэдээллийн эзэн OBORTECH-д info@obortech.io хаягаар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл эрх бүхий бусад байгууллагад, түүнчлэн шүүхэд гомдол гаргах, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй (Хувийн мэдээллийн хуулийн 16.2 дахь хэсэг, 28 дугаар зүйл).
Мэдээллийн эзний эрхийн нарийвчилсан хүрээг Хувийн мэдээллийн хуульд тодорхойлсон. Хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой эрхийн талаар нэмэлт мэдээлэл авах, тэдгээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд дээр заасан холбоо барих мэдээллээр Мэдээлэл хариуцагчид хандана уу.
Хүсэлтийг info@obortech.io хаягаар илгээнэ. OBORTECH нь хүсэлт гаргасан хүний хэн болохыг баталгаажуулахад шаардлагатай мэдээллийг шаардаж болох бөгөөд хуульд заасан хугацаанд хариу өгнө. Хуульд зөвшөөрсөн тохиолдолд, ялангуяа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, эсхүл шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалахад мэдээлэл OBORTECH-д шаардлагатай бол хүсэлтийг хангахаас татгалзаж болно.
Блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллийг OBORTECH болон бусад хэн ч өөрчлөх, устгах боломжгүй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 3.6). Гишүүний Смарт Хаб, эсхүл OBORTECH аппад оруулсан хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг мэдээлэл хариуцагч болох тухайн Гишүүнд гаргана; OBORTECH өөрт ирсэн ийм хүсэлтийг Гишүүнд шилжүүлнэ.
11. Гишүүний оруулсан хувийн мэдээллийг боловсруулах үүргийг шилжүүлэх
Гишүүн, эсхүл Хэрэглэгчийн Платформыг ашиглахтай холбогдуулан оруулсан мэдээллийн хувьд OBORTECH нь мэдээлэл хариуцагч биш болно. Энэ тохиолдолд OBORTECH нь тэдгээр мэдээллийн мэдээлэл хариуцагч болох Гишүүний өмнөөс мэдээлэл боловсруулагчийн хувиар ажиллана. OBORTECH-ийн үүрэг нь эдгээр мэдээллийг хадгалах, Гишүүний хүсэлтээр боловсруулах, Гишүүн Платформыг ашиглан гүйцэтгэдэг бизнесийн ажлыг хөнгөвчлөх байдлаар ашиглах боломжтой болгохоор хязгаарлагдана.
Гишүүн өөрийн боловсруулж буй хувийн мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байх бөгөөд Смарт Хабыг ашиглах үед ч мэдээлэл хариуцагч хэвээр байна. Гишүүн хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, кодыг хүнтэй холбосон файлыг Смарт Хабд байршуулахгүй бөгөөд мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй блокчейн сүлжээнд бүртгэгддэг талбарт хувийн мэдээлэл оруулахгүй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 3.1–3.6).
Платформ нь Хэрэглэгчийн заасан, OBORTECH-ийн хяналтаас гадуурх гадаад системд мэдээлэл бүртгэх боломжийг мөн олгодог (тухайлбал бусад байгууллагын Хэрэглэгчтэй мэдээлэл хуваалцах зорилгоор). OBORTECH нь эдгээр систем дэх мэдээллийн ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцахгүй.
Гишүүний бүртгэсэн контентод хувийн мэдээлэл агуулагдсан тохиолдолд OBORTECH уг мэдээллийг зөвхөн Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан утгаар Гишүүний мэдээлэл боловсруулагчийн хувиар, Гишүүний тохиргооны дагуу байршуулах, харуулах зорилгоор боловсруулна. Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1 нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ болох бөгөөд уг боловсруулалтад үйлчилнэ. Мэдээлэл боловсруулагчийн хувьд OBORTECH-ийн хүлээх бүх үүргийг Хавсралт 1-д тодорхойлсон бөгөөд энэхүү Нууцлалын бодлого нэмэлт үүрэг үүсгэхгүй. Хостингийн үйлчилгээ үзүүлэгчдийг 7 дугаар хэсэгт жагсаасан. OBORTECH нь ийм мэдээллийг блокчейн сүлжээнээс гадна устгах, эсхүл түүнд хандах боломжийг хаах эрхтэй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 3.9).
Гишүүн өөрөө, эсхүл түүний Хэрэглэгч эдгээр журмыг зөрчин бүртгэсэн контентын хариуцлагыг Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 3 болон 9 дүгээр зүйлд заасны дагуу Гишүүн хүлээнэ.
Энэ хэсэг Смарт Хабд хамаарна. OBORTECH аппад оруулсан хувийн мэдээллийг боловсруулах үүргийг Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1 болон тухайн аппын нөхцөлийн дагуу OBORTECH-д шилжүүлнэ (13 дугаар хэсэг).
12. Күүки ба зочлолтын статистик
Вэбсайт нь зар сурталчилгааны күүки ашигладаггүй бөгөөд гуравдагч этгээдийн аналитикийн күүки байршуулдаггүй.
Вэбсайт нь зочны сонгосон хэлийг зочны хөтчид хадгалдаг бөгөөд ингэснээр дараагийн удаа хуудас тухайн хэлээр нээгдэнэ. Бүртгүүлэх хуудас болон OBORTECH апп нь зөвхөн ажиллахад нь зайлшгүй шаардлагатай күүки болон түүнтэй төстэй технологийг ашиглана: хүнийг нэвтэрсэн хэвээр байлгах, хэлийг санах, түүнчлэн түншийн холбоосоор орж ирсэн бол тухайн түншийн кодыг санах зорилгоор.
Смарт Хаб нь нэвтрэх, сессийг хадгалахад шаардлагатай күүкиг ашиглана. Зайлшгүй шаардлагатай бус күүки болон түүнтэй төстэй технологи ашигладаг аналитик нь Смарт Хабд зөвхөн Хэрэглэгч күүкийн мэдэгдэлд зөвшөөрөл өгсний дараа ажиллах бөгөөд Хэрэглэгч уг зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно.
OBORTECH нь Вэбсайтын нийтэд нээлттэй хуудсын зочлолтыг күүки ашиглахгүй, IP хаяг хадгалахгүй ажиллахаар бүтээсэн өөрийн хэрэгслээр нэр үл мэдэгдэх, нэгтгэсэн хэлбэрээр тоолно. Зочны IP хаяг, хөтчийн төрлийг зөвхөн улсыг тодорхойлох болон өдөр бүр өөрчлөгддөг нэр үл мэдэгдэх дугаар гаргахад хоромхон зуур ашиглана. Үүний үр дүнд гарах статистик нь зочныг тодорхойлохгүй бөгөөд хувийн мэдээлэл биш.
OBORTECH нь энэ хэсэгт тодорхойлсон күүки болон хэрэгслийг өөрчилж болно. Өөрчлөлтөд зөвшөөрөл авахыг хуульд заасан тохиолдолд OBORTECH урьдчилан зөвшөөрөл авна.
13. OBORTECH апп ба хиймэл оюун ухаан
Гал тогооны апп зэрэг OBORTECH апп нь Смарт Хабаас тусдаа байна. OBORTECH апп ашиглаж буй хүмүүсийн хувийн мэдээллийг Смарт Хабаас тусдаа дэд бүтцэд хадгалах бөгөөд аппаас Смарт Хабд нэрийг бус, зөвхөн код болон үүргийг илгээнэ.
OBORTECH апп бүр анх ашиглахаас өмнө өөрийн үйлчилгээний нөхцөл болон Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасан мэдээллийг танилцуулж, хэрэглэгч бүрээс зөвшөөрөл авна. OBORTECH аппад оруулсан хувийн мэдээллийн хувьд Гишүүн нь мэдээлэл хариуцагч байх бөгөөд OBORTECH уг мэдээллийг Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн Хавсралт 1 болон тухайн аппын нөхцөлийн дагуу Гишүүний өмнөөс боловсруулна; уг нөхцөлд аппын хостингийн бүс нутаг, ашиглаж буй мэдээлэл боловсруулагчдыг заана.
OBORTECH нь Гишүүний бүртгэлтэй хаягийг нээх, ажиллуулахад шаардлагатай мэдээллийн (5 дугаар хэсэг) болон OBORTECH аппын нийтэд нээлттэй хуудсын зочлолтын статистикийн (12 дугаар хэсэг) хувьд мэдээлэл хариуцагч байна.
Смарт Хаб болон OBORTECH аппын сонголтоор ашиглах зарим функц хиймэл оюун ухаан ашигладаг бөгөөд тэдгээрийг тусгайлан тэмдэглэсэн байна. OBORTECH нь хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчид тухайн функцэд шаардлагатай мэдээллийг, уг мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч загвараа сургахад ашиглахгүй байх нөхцөлөөр илгээнэ. Эдгээр функц нь хувийн мэдээлэлд зориулагдаагүй бөгөөд Хэрэглэгч тэдгээрт хувийн мэдээлэл оруулахгүй. Үр дүн автоматаар гарах тул алдаатай байж болох бөгөөд Хэрэглэгч түүнд тулгуурлахаас өмнө шалгана. Тухайн функцэд ашиглаж буй үйлчилгээ үзүүлэгчийг аппын нөхцөлд, эсхүл уг функцийг санал болгож буй хэсэгт заана.
14. Аюулгүй байдал ба хариуцлага
OBORTECH нь эрсдэлд тохирсон техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна. Интернэтээр дамжуулах аливаа дамжуулалт, аливаа хадгалалтын систем бүрэн аюулгүй байдаггүй тул OBORTECH үнэмлэхүй аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй.
Гишүүн болон Хэрэглэгч нэвтрэх мэдээллээ нууцалж, найдвартай нууц үг ашиглаж, үнэн зөв мэдээлэл өгөх бөгөөд бүртгэлтэй хаягийг зөвшөөрөлгүй ашигласан гэж сэжиглэвэл info@obortech.io хаягаар OBORTECH-д нэн даруй мэдэгдэнэ. Эдгээрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг OBORTECH хариуцахгүй; Гишүүн болон OBORTECH-ийн хооронд Гишүүний бүртгэлтэй хаягт түүний Хэрэглэгч хандах хандалтыг Гишүүн хариуцна (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 6.2).
Гишүүн өөрийн Хэрэглэгчид энэхүү Нууцлалын бодлоготой танилцах боломж олгох бөгөөд түүнд заасан зөвшөөрлийг өгөөгүй хүний нэр дээр бүртгэлтэй хаяг үүсгэхгүй, ашиглахгүй (Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 2.7).
Хувийн мэдээлэл алдагдсан, эсхүл зөрчил гарсан талаар эрх бүхий байгууллага, эсхүл холбогдох хүнд мэдэгдэхийг хуульд заасан тохиолдолд OBORTECH хуульд заасны дагуу мэдэгдэнэ. Гишүүний өмнө OBORTECH-ийн хүлээх хариуцлага нь хуульд зөвшөөрсөн хэмжээнд Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлийн 8 дугаар зүйлд заасны дагуу хязгаарлагдана.
15. Төгсгөлийн заалт
OBORTECH нь, ялангуяа хууль тогтоомж, өөрийн үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгч, эсхүл хувийн мэдээллийг боловсруулах арга хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд, энэхүү Нууцлалын бодлогыг өөрчилж болно. Хүчин төгөлдөр хувилбарыг огнооных нь хамт Вэбсайт болон Смарт Хабд нийтэлнэ. Гишүүний хувийн мэдээллийг боловсруулах байдалд бодитой нөлөөлөх өөрчлөлтийн талаар OBORTECH уг өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө Смарт Хабаар, эсхүл цахим шуудангаар Гишүүнд мэдэгдэнэ; бусад өөрчлөлт шинэ хувилбарыг нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
Зөвшөөрөл авахаас өмнө танилцуулсан мэдээлэлд орсон өөрчлөлт нь мэдээллийн эзэн дахин зөвшөөрөл өгсний дараа л түүний хувьд хүчин төгөлдөр болно. Энэхүү Нууцлалын бодлогын монгол хэл дээрх бичвэр хүчин төгөлдөр эх бичвэр байх бөгөөд орчуулга нь зөвхөн ойлгоход дөхөм болгох зориулалттай.
Хэрэглэгч оруулсан өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэлтэй хаягаа устгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд ингэснээр Смарт Хабыг ашиглах боломжгүй болно.
Энэхүү Нууцлалын бодлогын аль ч заалт нь хуулийн заавал дагаж мөрдөх хэм хэмжээгээр хүнд олгосон эрхийг хязгаарлахгүй.
OBOT токены талаарх мэдээллийн заалт
1. Ерөнхий заалт
Монгол Улсад OBOT токеныг урамшууллын кредит болон урамшуулал авахад ашиглана. Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Гишүүнд Смарт Хабын төлбөрийг OBOT-оор төлөх боломжийг санал болгохгүй.
Энэхүү баримт бичиг нь Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасан мэдээллийг агуулах бөгөөд Смарт Хаб аппликейшнд OBORTECH (OBOT) токен ашиглаж буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн боловсруулахыг тодорхойлно.
Смарт Хаб аппликейшнийг ашиглах үед OBORTECH таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар Смарт Хабд байршуулсан OBORTECH-ийн нууцлалын бодлогоос үзнэ үү.
Эргэлзээ төрүүлэхгүйн тулд энэхүү баримт бичигт заасан мэдээлэл нь зөвхөн OBOT токен болон түүнтэй холбоотой функцийн ашиглалтад хамаарахыг тэмдэглэж байна.
OBOT токеныг бусад этгээдийн үзүүлдэг түрийвчинд хадгалж, биржээр арилждаг бөгөөд OBOT-ын шилжүүлэг нийтийн блокчейнд бүртгэгдэж, хүн бүрд харагдах ба түүнийг өөрчлөх, устгах боломжгүй. OBORTECH нь тэдгээр түрийвч, бирж, сүлжээг хянадаггүй бөгөөд тэдгээрийн операторууд хувийн мэдээллийг хэрхэн боловсруулахыг хариуцахгүй.
Энэхүү мэдээллийн заалт нь OBOT-ын функцийг ашиглах үед хувийн мэдээллийг хэрхэн боловсруулахыг тодорхойлно. Энэ нь OBORTECH-д OBOT-ын аливаа функц, урамшуулал, шагналыг санал болгох, хэвээр хадгалах үүрэг үүсгэхгүй; тэдгээрийг Смарт Хабын Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
Энэхүү мэдээллийн заалтад том үсгээр эхлүүлэн хэрэглэсэн нэр томьёо нь Смарт Хабын нууцлалын бодлогод тодорхойлсон утгатай байна. Энэхүү мэдээллийн заалтад “Гишүүн” гэж уг нууцлалын бодлогод тодорхойлсон Гишүүнийг ойлгоно.
2. Мэдээлэл хариуцагч
Смарт Хабд OBOT токен ашиглан боловсруулж буй хувийн мэдээллийн мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тэнгэр дээд сургуулийн байр хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаар 9011765142, регистрийн дугаар 6371159 бүхий ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК (OBORTECH MONGOLIA LLC) болно.
Мэдээлэл хариуцагчтай info@obortech.io цахим шуудангийн хаягаар, эсхүл OBORTECH-ийн дээр дурдсан хаягаар холбогдож болно.
3. Боловсруулах зорилго ба эрх зүйн үндэслэл
| № | Зорилго | Эрх зүйн үндэслэл |
|---|
| 1 | OBOT токен болон түүний функцийг ашиглах боломжийг хэрэглэгчид олгох зорилгоор түүнтэй байгуулсан лицензийн гэрээг хэрэгжүүлэх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1, 6.1.4 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл, Гишүүнтэй байгуулсан гэрээ |
| 2 | Холбоо барих маягтаар холбогдох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 3 | Гишүүний төлбөр тооцооны зорилгоор Смарт Хабын ашиглалттай холбоотой зарим үйлчилгээний хөнгөлөлтийн хэмжээг тодорхойлох | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.4 дэх заалт – гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах |
| 4 | OBORTECH-ийн харьяалагддаг компанийн группийн дотоод захиргааны зорилгыг хэрэгжүүлэх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл |
| 5 | OBOT токен болон түүний функцийн ашиглалт, ажиллагааг сайжруулах зорилгоор дүн шинжилгээ, судалгаа хийх | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.1 дэх заалт – мэдээллийн эзний зөвшөөрөл; статистикийн мэдээллийг зөвхөн хүнийг тодорхойлох боломжгүй болгосны дараа бэлтгэнэ (7.1.3) |
| 6 | OBOT токен болон түүний функцийн ашиглалт, ажиллагаатай холбоотой гомдлыг шийдвэрлэх, үүнд шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах хамаарна | Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1, 6.1.4 дэх заалт – гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах |
4. Цуглуулах мэдээллийн хүрээ
Смарт Хабыг ашиглах хүрээнд боловсруулдаг мэдээллээс гадна бид дараах мэдээллийг мөн боловсруулна:
- Таних мэдээлэл:
- Нэвтрэх нэр, Смарт Хабд олгосон хэрэглэгчийн код
- Цахим танигч
- OBOT-ын функцэд холбосон түрийвчний нийтийн хаяг болон холбогдох гүйлгээний танигч
- OBORTECH-тэй лицензийн гэрээ байгуулсан талын зохион байгуулалтын бүтцэд эрхэлж буй албан тушаалын нэр
- Холбоо барих мэдээлэл:
- Цахим шуудангийн хаяг
- Утасны дугаар
- Оноожуулалтын мэдээлэл:
- OBOT токены тооны талаарх мэдээлэл
- OBOT токен ашиглаж буй Гишүүдэд OBORTECH-ийн хэрэглэдэг оноожуулалтын системтэй холбоотой мэдээлэл, тухайлбал (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) Гишүүний баталгаажсан сэтгэгдэл, үнэлгээ, нийлүүлэлтийн сүлжээний гарал үүслийн мэдээлэл, тээвэрлэлтийн түүх
- OBOT токены ашиглалттай холбоотой мэдээлэл:
- OBOT токены ашиглалттай холбоотой Хэрэглэгчийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- Техникийн мэдээлэл:
- Хэрэглэгчийн төхөөрөмжийн талаарх мэдээлэл
- IP хаяг
- Бусад мэдээлэл:
- Хэрэглэгч, эсхүл Гишүүн болон OBORTECH-ийн хоорондын захидал харилцааны агуулга
5. Мэдээлэл хадгалах хугацаа
OBORTECH тодорхой хувийн мэдээллийг хэдий хугацаанд хадгалах нь уг мэдээллийг ямар зорилгоор авснаас хамаарна.
Заримдаа нэг ижил хүрээний хувийн мэдээллийг хэд хэдэн зорилгоор боловсруулдаг тул тэдгээрийн аль нэг зорилгоор боловсруулах нь дууссан нь уг мэдээллийг нэн даруй устгана гэсэн үг биш бөгөөд үлдсэн зорилгоор үргэлжлүүлэн боловсруулж болно.
Боловсруулах зорилго тус бүрээр мэдээлэл хадгалах үндсэн хугацааг доор харуулав:
| № | Зорилго | Мэдээллийн төрөл | Хадгалах хугацаа |
|---|
| 1 | OBOT токен болон түүний функцийг ашиглах боломжийг хэрэглэгчид олгох зорилгоор түүнтэй байгуулсан лицензийн гэрээг хэрэгжүүлэх | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл Оноожуулалтын мэдээлэл Бусад мэдээлэл | Смарт Хабыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
| 2 | Холбоо барих маягтаар холбогдох | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл | Боловсруулах зорилго дуусгавар болох хүртэл |
| 3 | Төлбөр тооцооны зорилгоор Смарт Хабын ашиглалттай холбоотой зарим үйлчилгээний хөнгөлөлтийн хэмжээг тодорхойлох | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл, Бусад мэдээлэл Оноожуулалтын мэдээлэл | Смарт Хабыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан татварын үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
| 4 | OBORTECH-ийн харьяалагддаг компанийн группийн дотоод захиргааны зорилгыг хэрэгжүүлэх | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл OBOT токены ашиглалттай холбоотой мэдээлэл Оноожуулалтын мэдээлэл Техникийн мэдээлэл Бусад мэдээлэл | Мэдээллийг цуглуулсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл (ойролцоогоор 5 жил), эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл. |
| 5 | OBOT токен болон түүний функцийн ашиглалт, ажиллагааг сайжруулах зорилгоор дүн шинжилгээ, судалгаа хийх | OBOT токены ашиглалттай холбоотой мэдээлэл Техникийн мэдээлэл | Мэдээллийг авсан зорилгын хувьд уг мэдээлэл хэрэгцээгүй болох хүртэл, эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл |
| 6 | OBOT токен болон түүний функцийн ашиглалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх, үүнд шаардлагыг тогтоох, шаардлага гаргах, шаардлагаас хамгаалах хамаарна | Таних мэдээлэл Холбоо барих мэдээлэл Оноожуулалтын мэдээлэл OBOT токены ашиглалттай холбоотой мэдээлэл Техникийн мэдээлэл Бусад мэдээлэл | Смарт Хабыг ашиглах хугацаанд, түүний дараа Холбогдох хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл |
6. Мэдээллийг бусдад дамжуулах
Хувийн мэдээллийг дараах этгээдэд дамжуулж болно:
- Мэдээлэл боловсруулах тодорхой зорилгод хүрэхэд шаардлагатай хэмжээнд OBORTECH-тэй хамтран ажилладаг этгээд
- Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллага
Хувийн мэдээллийг OBORTECH-тэй хамаарал бүхий (хувь хүнээр, эсхүл хөрөнгөөр холбогдсон) дараах этгээдэд мөн дамжуулж болно:
- OBORTECH POLAND sp. z o.o. – Польш Улс, Краков хот – Смарт Хабыг өмчилж, хөгжүүлж, байршуулдаг бөгөөд хувийн мэдээллийг OBORTECH-ийн өмнөөс боловсруулна (Нууцлалын бодлогын 7 дугаар хэсэг)
Түүнчлэн мэдээлэл хадгалах зорилгоор бид дараах этгээдийн үйлчилгээг ашигладаг:
- Google Cloud EMEA Limited, Velasco, Clanwilliam Place, Dublin 2, Ирланд Улс, НӨАТ-ын дугаар: IE3668997OH – Платформын ашиглалттай холбоотой, Marketplace функцэд хамаарах ердийн мэдээллийг хадгалах
- Hedera Hashgraph, LLC – блокчейн ашиглан хадгалах мэдээлэл
Иймд эдгээр этгээд мэдээллийг өөрсдийн вэбсайтад байршуулсан нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
7. Мэдээллийг гадаад улсад дамжуулах
Хувийн мэдээллийг гадаад улсад зөвхөн Хувийн мэдээллийн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу, Нууцлалын бодлогын 8 дугаар хэсэгт заасан тохиолдол, үндэслэлээр дамжуулна.
8. Профайлинг
OBORTECH Гишүүнд оноожуулалтын функц санал болгосон тохиолдолд Оноожуулалтын мэдээлэлд үндэслэн Гишүүний оноо, үнэлгээг тооцоолохдоо профайл үүсгэх (профайлинг) зэрэг автоматжуулсан арга хэрэгсэл ашиглаж болно. Смарт Хабын үйлчилгээний нөхцөлийн дагуу OBOT токен, эсхүл бусад урамшуулал олгохдоо оноог харгалзаж болно. Энэхүү мэдээллийн заалтын аль ч заалт нь токен, урамшуулал, шагнал авах эрх үүсгэхгүй.
Мэдээллийн эзэн ийнхүү гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээлэл оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах эрхтэй (Хувийн мэдээллийн хуулийн 16.1.11).
9. Мэдээллийн эзний эрх
Мэдээллийн эзэн Нууцлалын бодлогын 10 дугаар хэсэгт заасан эрхтэй бөгөөд тэдгээр эрхийг хэрхэн хэрэгжүүлэх, хаана гомдол гаргахыг мөн уг хэсэгт тайлбарласан.
10. Гишүүний оруулсан хувийн мэдээллийг боловсруулах үүргийг шилжүүлэх
Смарт Хабын нууцлалын бодлогыг үзнэ үү.
11. Төгсгөлийн заалт
OBORTECH нь энэхүү Мэдээллийн заалтыг Нууцлалын бодлогыг өөрчилдөгтэй адил журмаар өөрчилж болно (Нууцлалын бодлогын 15 дугаар хэсэг).
Хэрэглэгч оруулсан өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэлтэй хаягаа устгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд ингэснээр Смарт Хаб, эсхүл OBOT токен болон түүний функцийг ашиглах боломжгүй болно.
English · Монгол
Вэбсайтын бүх боломжийг ашиглахын тулд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.